Posts

Анагаах ухааны боловсролын хөгжилд бидний оролцоо

Image
Өнөө үед дэлхий дахинд техник технологийн үсрэнгүй хөгжил явагдаж байгаа энэ цаг үед хүн төрөлхтөний амьдралын чанар, эрүүл аюулгүй орчинд өвчин зовлонгүй эрүүл аж төрөн амьдрах, урт удаан наслах зэрэг асуудлууд судлаач эрдэмтдийн анхаарлыг ихэд татах болсон. Үүнийг дагаад ард түмний энхийн манаанд нүд цавчилгүй зогсдог эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чанар чансааг сайжруулах асуудал ч хөндөгдөж байгаа юм.  Иймд юуны түрүүнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чанарыг сайжруулж ард иргэдэд хүртээмжтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж буй анагаах ухааны сургуулиуд тэр дундаа тухайн анагаахын мэдлэгийг дамжуулах, ур чадвар суулгах, мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах зэргийг хэрхэн үр дүнтэй эзэмшүүлэх тухай судалдаг анагаах ухааны боловсрол судлалын талаар мэдэх нь ихээхэн чухал нөлөөтэй билээ.Америкийн нэгдсэн улсын анагаахын боловсролын тогтолцоог өөрчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан судлаач эрдэмтэн Абрахам Флекснерийн хувьд өөрийн тайландаа эмч...